Уралдаанд оролцох материалыг хүлээн авах хугацааг сунгалаа

2017 оны 1 сарын 25

Зорилго:

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд  бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх

Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид

Сэдвийн хүрээ: Эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийгдсэн ололт амжилттай ажлуудыг ард иргэдэд хүргэх

Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

  • Дуу, дүрсний өндөр чанартай байх
  • Өөрийн телевиз, радиогийн сувгаар цацагдсан байх
  • Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
  • Хугацаа 10 минутаас их байх

Нийтлэл бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:

  • Бичлэгийн аль ч төрлөөр бичиж болно
  • Өөрийн сонин, сэтгүүл, сайтад нийтэлсэн байх
  • Өмнө нь хэвлэгдэж байгаагүй байх
  • Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
  • А2 хүртэлх хэмжээтэй байх

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2017.01.31

Материалыг хүлээн авах хаяг: ЭМЯ-ны 406 тоот, gandulam@moh.gov.mn

Холбогдох утас: 51-264923, 99079043, 99179899

Шалгаруулалт:

1-р шат 2017.01.24 – 2017.02.05 /шүүгчид төрөл тус бүрээс 10 бүтээлийг шалгаруулна/

2-р шат 2017.02.05 – 2017.02.15 / төрөл тус бүрт шалгарсан 10 бүтээлээс Facebook like-аар хамгийн олон дэмжигчтэй нэг бүтээл эхний гуравт шалгарах эрхтэй болно/

3-р шат 2017.02.15 – 2017.02.20/ шүүгчид төрөл тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулна/

Шагнал: 
Нэвтрүүлгийн төрлөөр:

  • 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
  • Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл

Нийтлэлийн төрлөөр:

  • 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
  • Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл

Жич: ЭМЯ-ны зүгээс уралдаанд оролцсон бүтээлүүдэд ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс ашиглах нь нээлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40312
0 эможи
keyboard_arrow_up