Орхоны төлөөлөгчид НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатартай уулзав
2017 оны 1 сарын 24
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагуудтай Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгчид өчигдөр уулзаж, нийгмийн эрүүл мэндийн байдлын талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2017 оныг аймаг, дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийг дэмжих жил болгон зарласан бөгөөд энэ ч утгаараа аймаг, орон нутаг руу чиглэсэн мэргэжил арга зүйн олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40276
0 эможи