Эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг анхааруулж байна

2017 оны 1 сарын 23

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.3.33 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн “Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай” 01 тоот тогтоолоор 10 ерөнхий нэршлийн, 30 эм, бэлдмэлийн  үнийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар үнийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Төв, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангууд нь дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд өрх, сум, багийн эмчийн болон эрх бүхий амбулаторийн эмчийн 5 хүртэлх (4 нас, 11 сар 30 хоног) насны хүүхдэд бичсэн хөнгөлөлттэй эмийн жорын дагуу 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллахыг Нийгмийн даатгалын Ерөнхий газраас анхааруулж байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40231
0 эможи
keyboard_arrow_up