"Мөнгөн өвөл" чийрэгжүүлэлтийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо

2017 оны 1 сарын 23

"Мөнгөн өвөл" сэдэвт чийрэгжүүлэлтийн арга хэмжээг өнгөрөгч амралтын өдрүүдэд ЗГХА-Биеийн тамир, спортын газраас санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.  Тус арга хэмжээнд нь БСШУСЯ, аймгуудын Биеийн тамир, спортын газрын дарга нар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ, НЭМҮТ, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороод оролцлоо.

Тус хүрээнд гүйлтийн цанын үзүүлэх тоглолт, сургалт, чөлөөлт гулгалт үзүүлж, мөн оролцогчдын дунд тэмцээн зохион байгуулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40227
0 эможи
keyboard_arrow_up