ЭМЯ:15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардууллаа

2017 оны 1 сарын 21

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм.

 

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн  аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.

 Эдгээр УАЗ маркийн автомашинуудыг өнөөдөр  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга Я.Гантөмөр нар орон нутгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ алслагдсан баг, сумын ард иргэдэд хүргэх тусламж үйлчилгээнд зориулж нэн шаардлагатай байгаа 15 түргэн тусламжийн машиныг гардуулж өгч байгаа нь эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эх хүүхдийн тусламж үйлчилгээг алслагдсан өвөлжилт хүндэрсэн суманд байгаа жирэмсэн ба төрсөн эх нярай, өндөр настайнд цаг алдалгүй чанартай хүргэхэд энэ бүхэн хувь нэмэрээ өгч, ялангуяа тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлэх,хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулахад ач холбогдолтой гэдгийг хэлээд алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлсэн юмаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40201
0 эможи
keyboard_arrow_up