Хүүхдийн амилуулах суурь тусламжийн сургалт боллоо

2017 оны 1 сарын 17

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Энэ төслийн хүрээнд зохион байгуулж буй “Хүүхдийн амилуулах суурь тусламж”-ийн хоёр дахь удаагийн сургалт болжээ.

Уг сургалтыг өмнөх сургалтаар бэлтгэгдсэн “Үндсэн зааварлагч” нар удирдан, төслийн богино хугацааны мэргэжилтэн, хүүхдийн яаралтай тусламжийн эмч Иноүэ Нобүаки зөвлөхөөр ажилласнаараа онцлогтой юм байна. Энэ удаагийн сургалтад Баянгол, Багануур,  Налайх, Чингэлтэй дүүргийн  эрүүл мэндийн төв,  Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн  нэгдсэн эмнэлгээс тус бүр нэг хүүхдийн эмч  хамрагджээ. Сургалтад хамрагдсан 8 эмч цаашид зааварлагч болж бэлтгэгдэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40042
0 эможи
keyboard_arrow_up