Улсын эмнэлгүүдийн эмийн хүртээмжийг сайжруулна
Эмнэлгүүдийн боломжтой үнийн эмийн хүртээмжийг сайжруулах” Техникийн туслалцааны 8967 МОН төслийн ажлын хэсгийн эхний уулзалт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Блю Скай Тауэрт боллоо. Уулзалтад ЭМС-ын 2016 оны А/202 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох ЭМЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МХЕГ, ЭМХТ, аймаг нийслэлийн ЭМГ, эмнэлэг, АХБ-ны зөвлөхүүд зэрэг нийт 20 гаран төлөөлөл оролцож ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтулга уулзалтыг удирдлаа. АХБ-ны төслийн зохицуулагч болон зөвлөхүүд техник туслалцааны төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаартанилцуулж,2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, цаашид төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа солилцлоо. Уулзалтаас төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг сумын эргэлтийн эмийн сангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж өргөтгөх талаар санал гарч асуудлыг АХБ-нд хүргүүлэхээр болов.