Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн дуудлагаар 864 хүнд үйлчилсэн байна
Монгол улсын хэмжээнд:
Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн дуудлагын мэдээ:
1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар НЯТТ-д 3314 удаагийн холболт хийгдсэнээс 864 яаралтай дуудлагад үйлчилсэн байна. 83 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлж, 152 нь амьсгалын замын халдварын шалтгаант, 2 нь осол гэмтлийн шалтгаант дуудлага эзэлж байна.
Эх сурвалж: НЯТТ
ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:
2017 оны 01-р сарын 15-ны байдлаар нийт 35 өвчтөн хандсан ба өмнөх оны мөн үетэй (n=125) харьцуулахад 3.5 дахин бага буурсан үзүүлэлттэй байна.
Халууралт, тууралтат хам шинж бүхий 6 тохиолдлын онош үгүйсгэгдэж, дерматит, хатиг, псириоз оношоор үгүйсгэгдсэн байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:
- 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 16-ний хооронд галзуу өвчний эрсдэлд өртсөн, хачигт халдвар, бусад зоонозын шалтгаант хүний өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Мал, амьтны өвчлөл:
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Билүүт” гэдэг газар малчин айлын 15 хонинд 01 дүгээр сарын 11-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрч, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь батлагдсан.
- Тус сумын Засаг даргын 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж:ОБЕГ
Шар чичрэг өвчин, Бразил улсад:
2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Бразил улсын 6 засаг захиргааны нэгжээс шар чичрэг өвчний сэжигтэй 12 тохиолдлыг мэдээлсэн байна.
Өвчтнүүд бүгд эрэгтэйчүүд бөгөөд хязгаарлагдсан нутаг дэвсгэрт амьдардаг, дундаж нас 37, насны хязгаар 7-53 насныхан байна.
Өвчлөгсдийн эмнэлзүйн шинж тэмдэг 12 дугаар сарын 18-нд илэрсэн байна. Өвчтнүүдээс сорьц цуглуулан шинжилж байна.
1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тус улсад 110 шар чичрэг өвчний сэжигтэй тохиолдол, 30 нас баралтыг мэдээлсэн. 19 хүнээс шар чичрэг эерэг дүнтэй тодорхойлогдсоноос 10 хүн нас барсан.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн H5N8вирүст халдварт өвчин:
- Польш улсад шувууны томуугийн H5N8 вирүст халдварын дэгдэлт нэгэн шувууны аж ахуйд бүртгэгдэж, 245 шувуу өртөмхий байснаас, 208 шувуу өвчилж үхэн, 37 шувууг устгасан тухай мэдээлжээ.
- Тус газарт ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна.
Эх сурвалж: ДАЭМБ
Хүний Коронавирүст халдвар:
- Саудын Араб улсад хүний коронавирүст халдварын 4 тохиолдлыг мэдээлсэн. Өвчтнүүдийн хувьд 57-66насныхан байна.
- Одоогоор дэлхий дахинд нийт лабораторид батлагдсан 1537 тохиолдол, нас баралт 640(41.6%) тохиолдлыг мэдээлсэн байна.
Эх сурвалж:http://www.promedmail.org/