Улсын II төв эмнэлгийн хүүхдийн тасгийн орыг нэмжээ

2017 оны 1 сарын 17

Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэгийн 2016 оны А 13 тушаалын дагуу Улсын II төв эмнэлгийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлжээ. 

Улсын II төв эмнэлгийн уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж, хүүхдийн тасаг болгон нэмэлтээр 30 ор нэмж гарган, 2017 оны нэгдүгээр сарын сарын 12-ноос үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Эрүүл мэндийн яанаас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгсөн бөгөөд хүүхдийн тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч  6, Улсын II төв эмнэлгийн эмчилгээний тасгуудаас есөн сувилагч нэмэлтээр ажиллаж байгаа ажээ.  Тус тасагт Баянзүрх дүүргийн 7 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.

Тасагт ор нэмсэнтэй холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон “Эсэн трейд” компанийн хандиваар шийдсэн байна. Үүнд:  

  • Өвчтөний ор 7
  • Өвчтний хяналтын монитор 3 ширхэг
  • Амьсгалын аппарат 2 ширхэг
  • Сорох төхөөрөмж 4 ширхэг 
  • Кушетка 5
  • Өвчтөний шүүгээ 1 ширхэг
  • Дуслын хөл, дуслын орбит зэрэг 19 нэр төрлийн  эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж багтжээ. 

Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг тэргүүтэй эмч, сувилагч нарын баг хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт “Хүүхдийн яаралтай тусламж”, “Цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, “Халдвар хяналт” зэрэг сэдвүүдээр гурван удаагийн чиглүүлэх удаагийн сургалт явуулсан ба цаашид Эмийн зохистой хэрэглээний талаар хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт сургалт хийхээр төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40021
0 эможи
keyboard_arrow_up