“Монгол Мед” эмнэлэг төлбөргүй үзлэг хийж байна

2017 оны 1 сарын 14

“Монгол Мед” эмнэлэг амралтын өдрүүдээр /01.14-15/ хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна. Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус эмнэлэг нийгмийн хариуцлагаа хүлээж хүүхдүүдэд үнэгүй үзлэг, оношилгоо хийх юм байна. Өнөөдөр, маргааш 10.00-15.00 цаг хүртэл бага насны хүүхдийн үзлэг оношилгоо, зөвлөгөө өгч үйлчлэх аж.  Монгол Мед эмнэлэг дөрөвдүгээр хороололд байрладаг. Зүрх судас, мэдрэл, уламжлал, нүд гээд олон төрлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тодруулбал, БГД, 18-р хороо, 4-р хороолол, Од кино театраас Хорооллын хүнсний зах явах туслах зам дагуу Гурванбилэг их дэлгүүрийн баруун урд юм байрладаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39961
0 эможи
keyboard_arrow_up