Халдварт бус өвчлөлөөс сэргийлэхээр ажиллаж байна

2017 оны 1 сарын 13

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр ДЭМБ-ын Зөвлөхүүдийг хүлээн авч уулзан хийж буй ажлынх нь явцтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцлаа.

 Уулзалтын үеэр Зөвлөхүүд Монгол Улсын хүн амын дунд халдварт бус өвчлөл их, түүнчлэн тухайн өвчлөлд шууд нөлөө үзүүлдэг архи, тамхины хэрэглээ их байгааг дурдлаа. Тэд ажиллах хугацаандаа архи, тамхинд ногдуулж байгаа Онцгой албан татварт эдийн засгийн дүн шинжилгээ хийж, цаашид хүн амын нийт өвчлөлийн 70 гаруй хувийг эзлээд буй халдварт бус өвчлөлийг багасгах гол арга замын нэг болсон архи, тамхины хэрэглээг бууруулахыг зорих юм байна. Ингэснээр халдварт бус өвчлөлөөс сэргийлж, өртөг багатай, бага зардлаар өндөр үр дүнд хүрч болох талаар ярилцлаа.

ДЭМБ-ын Зөвлөхүүд ажиллах хугацаандаа ТЕГ, ГЕГ, ҮСХ, МХЕГ, НЭМҮТ, СЭМҮТ, АШУҮИС, мөн архи, тамхины чиглэээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон бусад олон улсын байгууллагуудтай уулзалт, сургалтыг зохион байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39917
0 эможи
keyboard_arrow_up