Резидент эмч нар Өрхийн эмнэлгүүдэд ажиллаж байна

2017 оны 1 сарын 12

Хүн амын дунд томуу, томуу төст өвчний тохиолдол ихсэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын  “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”  тушаал өнгөрсөн оны 12 дугаар сард гарч хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг  сайжруулах зорилгоор резидент эмч нарыг нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж байна.

 Өнөөдөр ЭМХТөвд дээрх  тушаалын хэрэгжилтийг хангах, резидент эмч нарыг шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад дайчлан үр дүнтэй ажиллуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд уг ажлыг зохион байгуулж буй байгууллагуудын хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад ЭМХТ, НЭМГ болон сургалт эрхлэгч байгуулагуудын төлөөлөл оролцож тушаалын дагуу зохион байгуулж буй ажлын товч танилцуулга,  нийслэлийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд резидент эмч нар хуваарийн дагуу хэрхэн ажиллаж байгаа болон  үүсч буй бэрхшээлийн талаар сонсож, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар харилцан мэдээлэл солилцож зөвшилцлөө.

              

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39902
0 эможи
keyboard_arrow_up