Манай улсад ХДХВ-ийн халдвар Эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй

2017 оны 1 сарын 12

Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж,  бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношооор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдэгдсэн юм. 

Энэ удаагийн уулзалтаар:

-       Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар баримталж буй бодлого

-       ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдал, ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээний тухай

-       Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал

-       Тэмбүү, төрөлхийн тэмбүү өвчний өнөөгийн байдал, мөрдөгдөж буй тушаал журам, бүртгэл мэдээлэл, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгнө

-       ХДХВ-ийн халдвартай эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг харъяаллын дагуу үзүүлэх

-       ХДХВ болон тэмбүүгийн халдвартай жирэмсэн эмэгтэйг эрт оношилж, эмчилгээнд хамруулснаар эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, төрөх болон төрсний дараах эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тус тус зөвшилцөж,

-       ХДХВ-ийн халдварын өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн эм, эхийн сүү орлуулагчийг байгууллагын төсөвт суулгах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хэдийгээр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа нь биднийг илүү хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг шаардаж байнэ хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал уулзалтын төсгөлд хэлсэн үгэндээ онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39873
0 эможи
keyboard_arrow_up