ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017 оны 1 сарын 12

Эрүүл мэндийн яам ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг бэхжүүлэх нь” төслийн нэгжийн ажилтнуудыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус төслийн захирал бөгөөд хамтарсан зохицуулах зөвлөлийн дарга Д.Очирбат  хүлээн авч уулзав. 

Уулзалтанд төслийн ахлах зөвлөх Охара Хироши, төслийн зохицуулагч Нода Хироюки, хүүхдийн яаралтай тусламжийн сургалтын чиглэлээр богино хугацаагаар ажиллаж байгаа зөвлөх Иноүэ Нобуаки, төслийн ажилтан н.Тэгшжаргал нар оролцож төслийн тухай, төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар товч танилцуулав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат төслийн ач холбогдлын талаар дурдаж, цаашид төлөвлөгдсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд төслийн захирлын хувьд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39872
0 эможи
keyboard_arrow_up