5 мэргэжилтэн БНСУ-д урт хугацааны сургалтанд хамрагдахаар боллоо

2017 оны 1 сарын 11

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн  Өнөөдөр БНСУ-ын Олон улсын Эрүүл мэндийн сангийн төлөөлөгчидтэй уулзаж Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд тус төвийн цөмийн оношилгооны тасагт ажиллах цөмийн оношилгооны эмч, циклотроны оператор физикч, цацраг идэвхит эмийн  химич, цацрагийн хяналтын мэргэжилтэн, цацраг идэвхит эмийн техникч зэрэг 5 мэргэжилтнийг БНСУ-д урт хугацааны сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэв.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдсан бөгөөд I үе шатанд Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Олон улсын Атомын энергийн газрын Циклотроны тасагт ажиллах мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах суурь шалгуурын дагуу хийсэн.

II шатанд БНСУ-ын Олон улсын Эрүүл мэндийн сан, тус улсын Дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчид англи хэл дээр мэргэжлийн ярицлага авч сонгон шалгаруулалтын эцсийн дүнг гаргасан болно.

Шалгарсан мэргэжилтнүүдтэй Эрүүл мэндийн яам гэрээ байгуулж, 2017 оны 3-р сараас эхлэн сургалтанд хамруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39855
0 эможи
keyboard_arrow_up