УНТЭ-ИЙН ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн дарга, мэс заслын их эмч Пандааны Батчулуун
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон”-гоор цөмийн онош зүйн тасгийн лаборант Чимэд Цэрэнлхам
“Алтан гадас” одонгоор Чанар, дотоод хяналтын албаны дарга Төгсөөгийн Болормаа
Хэрх үе судлал үе сэргээх төвийн дарга Д. Отгонбаяр
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Санхүү бүртгэлийн албаны дарга ерөнхий нягтлан бодогч Дэмбэрэлсамбуугийн Хишигбаяр
Ариутгал халдваргүйтлийн тасгийн менежер Дашням Маамуу нар тус тус шагнагдлаа.