Ханиад томууны дэгдэлтээс үүдэн тодорхой хязгаарлалт хийх санал хүргүүлжээ

2017 оны 1 сарын 09

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан тоот хүргүүлжээ.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39728
0 эможи
keyboard_arrow_up