ЭМЯ: Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалт энэ сарын 10 гэхэд гарна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор яригдаж буй.
Эдгээр 11 төрлийн эмийн нэр тодорхой болсон талаар бид өмнө мэдээлсэн. Мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Нэн хэрэгцээтэй, ханиадны 11 төрлийн эмийн жагсаалтыг урьдчилсан байдлаар гаргаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлээд байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд багагүй мөнгө шаардлагатай учир хугацаа орж байгаа. Гэхдээ бид шуурхай ажиллан энэ сарын 10 гэхэд жагсаалтаа тодорхой болгож, хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ” гэжээ.
Ингэхдээ өмнөх жагсаалтад орсон зарим эм хасагдаж, нэмэгдэх аж. Учир нь ханиад, томуу гэдэсний халдварт өвчинтэй хавсрах тохиолдол гарах болжээ. Иймд гэдэсний эмийг жагсаалтад оруулсан байна.









