Сүрьеэ өвчнийг оношлох орчин үеийн аппаратыг хүлээлгэн өглөө

2014 оны 6 сарын 03

 Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн нэгтгэсэн төслийн санхүүжилтээр 32 сая төгрөгийн өртөг бүхий сүрьеэ өвчнийг оношлох орчин үеийн дэвшилтэт шинэ технологи болох “GeneXpert” аппаратыг Дархан-уул аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.

GeneXpert-ийг дагалдан зөөврийн компьютер, программ хангамж болон 2000 хүний оношлуурын хамт хүлээлгэн өгч байгаа бөгөөд GeneXpert-ийг ажиллуулах эмч, мэргэжилтнүүдийг сурган, тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх юм.

Тоног төхөөрөмж гардуулан өгөх үйл ажиллагаанын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал: “Глобаль сангийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш олон эмэнд дасалтай сүрьеэг оношилж, олон эмэнд дасалтай сүрьеэгийн илрүүлэлт 13 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр сүрьеэ өвчтэй олон хүнийг эрт илрүүлж, тэднийг эмчилж, мөн сүрьеэгийн тархалтыг барих боломжтой болж байна. Өмнө нь олон эмэнд дасалтай сүрьеэг оношилж илрүүлэхийн тулд 76 хоногийг зарцуулдаг байсан. Тэгвэл уг тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээрээ 2 цагийн дотор ямар антибиотикт тэсвэртэй, ямар нян байгааг оношилох боломжтой болж байна” гэлээ.

GeneXpert-ээр шинжилгээ хийх явцад агаарын халдвартай дусал илэрдэггүй, халдвар хамгааллалийг маш сайн сахидаг тул орчин тойрондоо аюулгүй байдаг байна. Уг төхөөрөмж нь сүрьеэгийн эсрэг гол антибиотка болох Рифамицинд тэсвэртэй эсэхийг шалгадаг бөгөөд GeneXpert-р эмэнд мэдрэг чанарыг 1 өдрийн дотор тодорхойлдог бол хатуу тэжээлт орчинд 75 хоног зарцуулдаг байна.  Уг төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг цаг алдалгүй эрт оношлох, түрхэц сөрөг тохиолдолд ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдварыг илрүүлэх, орчиндоо халдвар тархаах аюулгүй лабораторийн онцлог нөхцөл шаардахгүй, эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд(2 цагийн дотор), нэгэн зэрэг тогтоох зэрэг олон давуу талтай юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3957
0 эможи
keyboard_arrow_up