Агаарын бохирдол Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна

2016 оны 12 сарын 27

Агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, дэлхийн агаарын бохирдол өндөртэй 50 орны 47-д Улаанбаатар хот орсон талаар харамсалтай тоо баримт байна.

 

Агаарын бохирдлын улмаас иргэд, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, амьсгалын замын өвчин хүндрэх нөхцөл болж буйн зэрэгцээ ураг амьгүй болох зэрэг ноцтой асуудал үүсэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл болон энэ сарын 23 ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Өргөдлийн байнгын хороо “ Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Хүний эрүүл мэнд ба агаарын бохирдол, шийдвэрлэх арга зам" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр агаарын бохирдол нь хүн амын  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт тохиолдлын түвшинг ихэсгэх, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг талаар дурдлаа. Мөн Нийслэлд агаарын бохирдолоос болж ургийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаанаас үзэхэд өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байдаг. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа уялдаа холбоог өргөжүүлэх, Иргэдиийг агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, амны хаалт, хөхөөр хооллолт, шүүлтүүр, эрүүл амьдралын хэвшилтэй болгох иргэдийн эко хэрэглээг дэмжих зэрэг алхамууд хийх нь чухал гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, Холбогдох яамд, Нийслэл, Төрийн бус байгууллагууд, Иргэд, эрдэмтэн судлаач нар оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Агаарын бохирдолыг бууруулах асуудлаар дорвитой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд бид бие биенээ шүүмжлэх бус, харин агаарын бохирдлыг бууруулахад ямар шийдэл, гарц байх вэ гэдэг талаар хэлэлцэж, үр дүнтэй шийдвэр гаргах нь чухал гэдгийг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39354
0 эможи
keyboard_arrow_up