Эрүүл мэндийн салбарынхан авилга, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллана

2016 оны 12 сарын 27

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран энэ сард эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл болон аймаг, нийслэлийн  эрүүл мэндийн газрыг оролцуулсан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны 3 дахь удаагийн сургалтаа харъяа байгууллагын дарга нарт зориулан зохион байгуулж байна. Байгууллагын хөгжил нь удирдлагын манлайллаас шалтгаалдаг бөгөөд өнөөдрийн энэхүү удирдах ажилтны  сургалтаар итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, мэдлэг, чадвараараа бусдыг удирдан манлайлахад нь нэмэр болохуйц мэдээллийг өгөх, хууль эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, удирдлагын ёс зүйг төлөвшүүлэх зорилготой юм.

Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгаагаар иргэд, олон нийтийн зүгээс эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл  өндөртэй, түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэхдээ бэлэг сэлт, албан  бус төлбөр авах, үндсэнажлын цагаар хувийн эмнэлгүүдэд ажиллах, хүнд суртал үүсгэх, иргэдтэй ёс зүйгүй харьцах зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалт болон мэргэжлийн ёс зүйг зөрчдөг үйлдлүүд түгээмэл байгаа талаар дурдсан байдаг.  Тухайлбал тус газраас зохион байгуулдаг “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ-2015” судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндийн салбар дунджаас доогуур үнэлэгдсэн төдийгүй цаашид авлигыг хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ил тод, хариуцлагатай байдал зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай гэж судалгаанд оролцогсод онцолсон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан энэ байдалд дүгнэлт хийж 2016 онд  эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд  нээлттэй, ил тод, ойлгомжтой байлгах зорилгоор технологийн дэвшил, цахим тогтолцоог бүрдүүлсэн шинэ санаачлагуудыг өрнүүлэн,  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, өвчтөний биеийн байдлыг ар гэрийнхэнд мэдээлэх, шилэн эрүүл мэнд, шилэн эмнэлгийн ажлыг эхлүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа билээ.

  Иймд эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа дээрх асуудлуудын хүрээнд  Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газартай хамтран яамны удирдлагын зөвлөл болон харьяа байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хууль, тогтоомж болон удирдах ажилтны ёс зүйг төлөвшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Цаашид энэхүү  сургалтаас мэдээллийг авч, орон нутгийн түвшинд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон,  ёс-зүй, шударга ёсыг эрхэмлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарынхан манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгааг зохион байгуулагчид хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39353
0 эможи
keyboard_arrow_up