Дархан-Уул аймагт эх, Нярайн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2016 оны 12 сарын 26

Эрүүл мэндийн яам, Люксенбургийн Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх” төслийн шугамаар ирсэн  эх нярайн оношлогоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо.  

Дархан-Уул аймагт ургийн зүрхний бичлэгийн аппарат, өвчтөний Монитор, нярайн Пульсоксиметр, нярайн Фото эмчилгээний аппарат, автомат тарианы шахуурга, нярайн амьсгалыг эерэг даралтаар хэмжих аппарат зэрэг 7 төрлийн 49.5 сая төгрөгний тоног төхөөрөмжийг хуваарилаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн Амаржих тасгийн хамт олонд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Энхбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар хүлээлгэж өгөв. 

Мөн хүүхдийн өвчний оношлогоонд  зориулж,  Эрүүл мэндийн газраас 8 ширхэг Пульсоксиметр, томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой 5.8 сая төгрөгний эм, хэрэгслийг хүүхэд, нярайн эмч нарт өгсөн ба эдгээр нь   эх, хүүхэд, нярайн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулахад ач холбогдолтой байх болно гэж эмч нар үзэж  байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39322
0 эможи
keyboard_arrow_up