Өсвөр насныхан ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэгтэй болно

2016 оны 12 сарын 23

ХДХВ буюу хүний дархал хомсдолын вирус, ДОХ буюу Дархлалын олдмол хам шинж гэх хүн төрхлөхтөний айдас болсон уг өвчиний халдварын тоо манай улсад жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тэдний дөрвөн хувийг өсвөр насныхан буюу 15-19 насныхан эзэлдэг гэсэн дүн мэдээ бий. Өнөөдөр өсвөр насныхан маань “том хүн” болох гэж яарахдаа бэлгийн амьдралдаа буруу алхам хийж, түүнээсээ болж насан туршдаа засч болохооргүй алдаа гаргаж байна.

Глобал сангийн ДОХ-ын төслийн дэмжлэгээр өнөөдөр Хан-уул дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боловсрол олгох үе тэнгийн сургагчдыг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа. 

Энэ сургалтаар ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээлэл өгөхөөс гадна  тэвчээртэй бай, үнэнч ганц бэлгийн хавьтагчтай бай, тохиолдлын бэлгийн хавьталд аль болох орохгүй байх, хэрэв тохиолдлын бэлгийн хавьталд орох бол заавал бэлгэвч хэрэглэх ёстой гэдэг ойлголтыг л ой ухаанд нь суулгаж өгөх үүндээс дадлага давамгайлсан сургалт байсаанаар ач холбогдолтой байлаа. Цаашид Глобал сангаас өсвөр үеийнхэнийг дунд ДОХ-ын талаарх мэдлэг өгөх тусгай шинэлэг арга зүйгээр сургалтыг зохион байгуулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39307
0 эможи
keyboard_arrow_up