Байнгын хорооны гишүүд эрүүл мэндийн салбарын ажлыг дэмжлээ

2016 оны 12 сарын 20

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр ЭМЯ дээр ажиллаж эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзлаа.

УИХ-ын гишүүдийн зүгээс эмч, сувилагч нарын чадварт огтхон ч эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, харин салбарын тогтолцоо, эрүүл мэндийн даатгал, эмч ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал, 0-5 настай хүүхдэд зарим эмийг хөнгөлөлттэй олгох шийдвэр болон ханиад томуугийн дэлдэлтийн үед ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулж, ач холбогдол өгөн, яаман дээр ирж ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, салбарын хэмжээнд хууль, эрх зүйн болон бодлогын түвшний ажлууд эхнээсээ хийгдээд явж байгааг хэллээ. Мөн салбарын удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүдэд өөрсдөд тулгардаг саад бэрхшээлээ хэлж, цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжтэй болгох тал дээр олон ажлууд төлөвлөгдөж байгааг дуулгаад, шийдвэрлэх шатанд нь дэмжиж өгөхийг хүслээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39201
0 эможи
keyboard_arrow_up