Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа

2016 оны 12 сарын 20

Уулзалтаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун Эрүүл мэндийн Дэд сайдтай Л.Бямбасүрэнтэй уулзаж, өнгөрсөн 10 дугаар сард Солонгос Улсад хийсэн ажлын айлчлал болон эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэд сайд энэ үеэр хэлэхдээ Эрүүл мэндийн салбарт БНСУ-тай олон чиглэлээр хамтарч ажилладаг. Тухайлбал “Сөүл төсөл”-ийн хүрээнд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан Монгол эмч нар орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нутагшуулахад ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаагийн зэрэгцээ Солонгос улсын эмнэлгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний соёл, харилцаа хандлагаас суралцаж, өөрийн ажилладаг эмнэлэгүүдэд тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой зохион байгуулах аргуудаас суралцаж сайн туршлагыг нэвтрүүлж байгаа нь чухал ач холбогдолтой байгаа талаар онцоллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39200
0 эможи
keyboard_arrow_up