Эмч нар ханиад, томууны зөвлөгөөг утсаар өгнө

2016 оны 12 сарын 19

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчин ихэссэний улмаас албан үүрэг гаргажээ. Тодруулбал, томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг нийслэлийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна.

Ингэснээр эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас яаж урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах зэргийг утсаар лавлах боломжтой болжээ.

Энэхүү утсыг “Утасны эмч” хэмээн нэрлэсэн бөгөөд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд ажиллах юм байна.

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулъя.

Байгууллагын нэр

Утасны дугаар

Хариуцах эзэн

1

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

362539

Түргэний эмч нар

2

Баянзүрх эрүүл мэндийн төв

70150049

Хүүхдийн мэргэжилтэн Ундрам

3

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

70210846

Халдвар судлагч эмч Очмаа

4

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв

70491003

Түргэний эмч нар

5

Налайх дүүргийн эрүүл мэндийн төв

70233464, 70231003

Түргэний эмч нар

6

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

98254999

Хүүхдийн мэргэжилтэн Бүтэмж

7

Сүхбаатар Эрүүл мэндийн төв

350793, 88285051

Эмч Алимаа

8

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

341003

Хүүхдийн мэргэжилтэн Онон

9

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

70110716

Түргэний эмч нар

10

Гачуурт тосгоны эмнэлэг

70490003

Жижүүр эмч нар

11

Хонхор тосгоны эмнэлэг

95021234

Жижүүр эмч нар

12

Жаргалант тосгоны эмнэлэг

98854010

Жижүүр эмч нар

13

Туул тосгоны эмнэлэг

70497103

Жижүүр эмч нар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39154
0 эможи
keyboard_arrow_up