Эмнэлэг хоорондын чирэгдэл багасна

2016 оны 12 сарын 19

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэн эрүүл мэндийн байгууллагын шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгээс санаачлан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт УГТЭ, УНТЭ, ХСҮТ, БГДЭМТ, БЗДЭМТ, СХДЭМТ, СБДЭМТ, ХУДЭМТ, ЧДЭМТ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас Мишээл зэрэг эмнэлгүүдийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежер болон тус эмнэлгийн удирдлага, эмч нарын төлөөлөл нийт 40 гаруй ажилтан оролцсон юм.   Хэлэлцүүлэгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэхэд  яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалтын цар хүрээний чухлын зэрэглэл,  эрүүл мэндийн байгуулагын эмч мэргэжилтний эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн удирдамж мөрдөлт, тусламж үйлчилгээтэй холбоотой хууль эрхзүйн тушаал шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллахад тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагааг сайжруулахад  эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны сургалтыг зохион байгуулан явуулахад хамтарч ажиллахад бэлэн байгааг Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц,Төмөр-очир  онцолж  хэллээ. Хэлэлцүүлэгээс эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэхэдэмчээс эмчид илгээх мэдээлэлийгутсаар болон цахим хуудсаар солилцох,   эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай амь насанд аюултай тохиолодолд өмчийн хэлбэр болон шатлал харгалзахгүйгээр хамгийн ойр эмнэлэгт  тусламж үйлчилгээг үзүүлэхүйл ажиллагаа болон цаашид эрүүл мэндийн байгуулагуудын шатлал хоорондын хамтарсан уулзалтыг үечилсэн байдлаар зохион байгуулах талаар санал зөвлөмж гаргаж, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлэхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39137
0 эможи
keyboard_arrow_up