НЭМХ: Дархлаажуулалтын ач холбогдол

2016 оны 12 сарын 16

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг “Хепатитын В Вирүсийн Халдвараас Сэргийлье” уриан дор  улс орон даяар 2016 оны 10 дугаар сарын 03-наас 13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэнДархлаажуулалтын аяны хүрээнд дархлаажуулалтын ач холбогдолын талаар олон нийтэд сурталчлах, мэдээлэл өгөх ажлууд хийгдэж байна.  

Нийт хүн ам, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын нэг чухал хэсэг  нь халдварт өвчнөөс сэргийлэх нийгмийн арга хэмжээ болсон вакцинжуулалт юм. Манай улсад цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг 1923 оноос, сүрьеэгийн эсрэг вакциныг 1946 оноос, халдварт саагийн вакциныг 1965 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран вакциныг 1967 оноос, улаанбурханы вакциныг 1973 оноос, В хепатитын вакциныг 1991 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран-В хепатит-В хэв шинжийн хемофилус эсрэг вакцин 2005 оноос, улаанбурхан-гахай хавдар-улаануудын хавсарсан вакциныг 2009 оноос вакцинжуулалтанд хамруулж, Монгол улсын Дархлалын Үндэсний Хөтөлбөр боловсрогдож батлагдан, 2000 оноос эхлэн Дархлаажуулалтын хуулийг мөрдөж эхэлсэн.

Халдварт өвчний эсрэг дархлаажуулалт гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог хэлнэ/Дархлаажуулалтын хууль, 2000/.

Заавал хийх дархлаажуулалт гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг/товлолын дархлаажуулалт/ хэлнэ. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийгдэг.

Заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг нөхөн дархлаажуулалт гэнэ. Харин хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас  сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтанд хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг нэмэлт дархлаажуулалт гэнэ. Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийдэг. Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг сайн дурын дархлаажуулалт гэнэ. Иргэд халдварт өвчний эрсдэл өндөр улс оронд зорчих, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэл хэрэглэх тохиолдолд сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах ёстой.

Та вакцин тариулсанаар халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, халдварт өвчний тархалтыг хязгаарлах, товлосон хугацаандаа вакцинаа хийлгэснээр дархлаа тогтох, халдвар авах эрсдлийгбууруулах, халдварт өвчнийг устгах зэрэг хүний эрүүл мэнд төдийгүй нийгэм ба эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Олон нийтэд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн вакциннь аюулгүй, дархлааүүсгэх чадвартай, хадгалахад тогтвортой байх ёстой. Вакциннь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, аюулгүй, үр дүнтэй болох нь судалгаа, лабораторийн шинжилгээгээр батлагдсан, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºС–+8ºС-д хөргөгчид/ ба тээвэрлэх нөхцлийг /+2ºС–+8ºС, хөлдөөж болохгүй/ хангасан, вакцины хэрэглэх хугацаа нь хэтрээгүй, хадгалах, тээвэрлэх нөхцлийг хангасан эсэхийг заах шошгон дээрх индикатор үзэх зэрэг мэдээллийг сувилагчаас асуух хэрэгтэй.

Иргэн бүр цаг хугацаанд нь дархлаажуулалтандаа бүрэн хамрагдсанаар өөрийгөө болон хүүхдээ халдварт өвчний эрсдлээс бүрэн хамгаална.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39118
0 эможи
keyboard_arrow_up