Тав хүртэлх насны хүүхдэд томуугийн эмийг үнэгүй олгоно
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хүүхдийн болон элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
Элэгний С вирусийн таван төрлийн эм 720 мянга хүртэлх төгрөгийн үнэтэй бөгөөд энэ шийдвэр гарснаар нэг курс эмчилгээнээс 210 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно.
Мөн Ханиад томууны эсрэг үйлчилгээтэй арав гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, тав хүртэлх насны хүүхэд ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөргүй болох аж. Энэ шийдвэрийн дагуу НДЕГ-тай гэрээтэй хувийн эмнэлгүүдэд хүүхдүүдийг үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжоор хангахаар болжээ.
Одоогийн байдлаар ямар эм хөнгөлөх эсэх нь тодорхойгүй бөгөөд эмийн хөнгөлөлтөд 1.5 тэрбум, хэвтэн эмчлүүлэхэд нэг тэрбумын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн аж.