Ханиад, томууны 10 гаруй эмийг үнэгүй олгоно
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд дунд ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдүүдийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөхөөр боллоо. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зардлыг 100 хувь төрөөс болгох шийдвэрийг өнөөдөр /2016.12.15/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа. Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдүүдийн эм, хэвтэн эмчлүүлэх төлбөрийг 100 хувь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.
Ханиад, томуугийн эсрэг хэрэглэдэг 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд хэвтэн эмчлүүлсэн тохиолдод төлбөрийг 100 хөнгөлөх нь зүйтэй гэж үзэн ийнхүү шийдвэр гаргажээ. Эмийн үнийг хөнгөлөх, хэвтэн эмчлүүлэхэд улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болжээ. Мөн энэхүү хөнгөлөлтөд Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй хувийн эмнэлэгт ч үйлчлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт 0-5 настай хүүхдүүд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөрийг 100 хувь хөнгөлөх юм. Энэхүү шийдвэрийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран удахгүй тогтоол гаргаж, хэрэгжүүлэх юм байна.