Чихрийн шижин өвчнөөр 120 мянган хүн өвдөж байна

2016 оны 12 сарын 15

Дэлхий дээр 400 гаруй сая хүн чихрийн шижин өвчнөөр өвдөж байна. Монгол Улсад чихрийн шижин өвчний тархалт 6-8 хувьтай байдаг. Үүнийг тооцоолбол 120 мянган хүн энэ өвчнөөр өвдсөн байх магадлалтай аж. Үүнээс эмчийн хяналтад бүртгэлтэй, эмчлүүлж буй 20, 30 мянга гаруй өвчтөн байдаг. Ихэнх хүмүүс эмчилгээ авахаа больсон хойно нь илрүүлж, үр дүнтэй эмчилгээ хийлгэж чаддаггүй талаар Монголын диабет холбооноос өнөөдөр /2016.12.15/  Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Монголын диабетын холбооны дэд тэргүүн Ш.Батжаргал: Чихрийн шижинтэй хүн идэж болох хоёрхон төрлийн талх байдаг

-Би 2008 оноос хойш чихрийн шижин өвчнөөр өвдөж эхэлсэн. Тэрнээс хойш найман жил сэтгэл санаагаа тайван байлгаж, хоол хүнсээ зөв тохируулж, дүүргийн эмчийн байнгы хяналтад байвал гар, хөлөө тайруулахгүй, үхэлд хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Бас н.Бат-Очир гэдэг хүн чихрийн өвчин туссан ч эрүүл зөв хооллолт, эмчийн хяналтад хамрагдснаар 20 жил амьдарч байна. Хамгийн гол нь идэж буй хоол хүнсээ л зөв зохицуулвал чихрийн шижин тусахгүй. Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүнд идэх хоол олддоггүй. Өнөөдрийн бидний хэрэглэж буй бүх хоол сахартай. Зөвхөн “Талх чихэр” компанийн нэг боорцог, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн үйлдвэрийн жигнэлтийн боорцог гээд хоёрхон төрлийн боорцог байдаг. Цагаан будаа, төмс зэргийн хүнс идэж болохгүй. Эрүүл мэндийн даатгалын хуулинд эм тариагаар үнэгүй хангана гэж заасан ч эм тариа нь өнөөдөр хүрэлцэхгүй байна. Манай холбоо энэ бүх зовлон бэрхшээлийг олон нийт, төр засагтаа хүргэх зорилгоор холбоогоо байгуулан ажиллаж байна.

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн профессор Х.Алтайсайхан:Монголчууд хоолыг сайн боловсруулахгүй, маш хурдан идэж байна

-Хүмүүс орой их хоол идэж байна. Өглөөнийхөө цайг тогтмол уухгүй байна. Хоолоо идэхдээ маш хурдан иддэг. Ерөөсөө хоолыг зажилж идэхээ больжээ. Залуучууд хоорондоо цуйванг “ууж байна” гэж ярилцах юм. Ингэж идсэн хоолны шим тэжээл хүний биед шингэдэггүй. Хоол хүнсээ эхлээд амандаа сайтар зажилж, ходоодондоо химийн боловсруулалт хийж, задалдаг. Тэр задарсан шимт бодисууд нь хүний эд эсэд шингэдэг номтой. Гэтэл сайн боловсроогүй хоол хүнс идээд, ходоодоо идэх юмаар дүүргээд байна гэсэн үг. Ийм амьдралынхаа буруу хэмнэлээс татгалзаж, зөв дадал зуршлыг хэвшүүлэх нь хамгийн зөв арга юм. Эхнээсээ үр дүн гарч байна. Чихрийн шижинтэй хүмүүст сургалт явуулж, нэг цагийн дасгал хийхэд л даралт нь буурч байна. Одоо 30, 40 настай хүний биологийн насыг үзэхэд 70 настай хүнийх шиг байна. Ганц цаг дасгал хийхэд л биологийн  нас нь хоёр насаар залуужиж, эрүүлжиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39078
0 эможи
keyboard_arrow_up