ЭМЯ, ЭМХТ хамтран эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж байна

2016 оны 12 сарын 12

Эрүүл мэндийн салбарын хөгжилд удирдах ажилтны мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг өөрчлөх, сайжруулах нь нэн чухал юм. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын ихэнхи нь анагаахын салбарын ажилтан, мэргэжилтэн байдаг бөгөөд удирдахуйн ухааны болон сэтгэл зүйн мэдлэг дутмаг байдгаас харилцаа хандлага, ёс зүйн алдаа гаргах, үүнээс үүдэн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийн хооронд зөрчилдөөн гарах, үйлчлүүлэгчдээс гомдол санал ирж, зөрчилд орохасуудал байсаар байна. Энэхүү дутагдалтай байдлыг арилгах, тодорхой арга хэмжээний төлөвлөгөө боловруулан хэрэгжүүлэх, хамт олныг уриалан идэвхжүүлэх удирдах чадварыг сайжруулах хэрэгцээнд үндэслэн удирдахуйн болон сэтгэл зүйн ухааны мэдлэгийг нэмэгдүүлэх түүнийгээ ашиглах ур чадварт сургах шаардлага тулгарч байна.

Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгаагаар иргэд олон нийтийн зүгээс эрүүл мэндийн байгууллагын салбарын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл  өндөр, түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэлэг сэлт, мөнгө авах тохиолдол түгээмэл байгаа талаар дурджээ. Тухайлбал Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ-2015” судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндийн салбар дунджаас доогуур үнэлэгдсэн төдийгүй цаашид авлигыг хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ил тод, хариуцлагатай байдал зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай гэж судалгаанд оролцогсод онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38952
0 эможи
keyboard_arrow_up