Эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

2016 оны 12 сарын 12

Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй өнгөрсөн 7 хоногт уулзсан байна. Энэ үеэр  томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцжээ.
Есдүгээр сараас тавдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчний тархалт болон амьсгалын замын өвчин их байдаг.

Амьсгалын замын халдварт өвчний тархалт 7.8 хувьтай, түргэн тусламжийн дуудлагын 40 хувийг эзэлж байгаа энэ үед эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул нийт 466 ор нэмэлтээр гаргажээ. Үүнтэй холбогдуулан  эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Иймд  “Тамифлю” эмийг 1000 хайрцаг захиалж, томуугийн вакцин 23 мянган хүн тунг 86 цэцэрлэгийн хүүхдүүдэд хийж эхэлсэн байна.

Түүнчлэн  НҮБ-ын Хүүхдийн санд хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгал суулгалтын томуугийн эм, тариа захиалж, хүний нөөцийг /резидентуудыг/ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Харин одоо захиалсан эм тариа ирэхээр сувилагч болон эмнэлгийн ажилтнуудыг хамгийн түрүүнд хамруулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38936
0 эможи
keyboard_arrow_up