ДЭМБ-ын Бүсийн төв болон 5 оронтой цахим сургуулилт хийлээ

2016 оны 12 сарын 11

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, улс орнуудын Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн бэлэн байдлын чадавхийг үнэлэх “Crystal” ширээний дасгал,сургуулилалт хийлээ. 

 

Уг сургуулилтад ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төв, Монгол, Вьетнам, Малайз, БНХАУ, Филлипин, Сингапур зэрэг улсууд цахимаар оролцлоо. ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвийн Эрүүл мэнд, аюулгүй байдлын газрын захирал хатагтай др. Айлан Монгол улсаас ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Завхан, Сэлэнгэ аймгийн Шуурхай удирдлагын нэгжүүд анх удаа бүсийн орнуудтай онлайнаар холбогдон ажилласныг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэллээ. 

Түүнчлэн бүсээс манай улсыг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ, эрсдлийн харилцаа, холбооны чадавхи, салбар хоорондын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг үндэсний болон орон нутгийн хэмжээнд ханган ажиллаж байгааг бүсийн бусад орнуудад үлгэр жишээ загвар болох арга хэмжээ гэж үзлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38921
0 эможи
keyboard_arrow_up