Хепатитийн с вирүсийн эмчилгээний дараах сэдрэл, дахин халдварлалт сэдэвт хэлэлцүүлэг болов

2016 оны 12 сарын 09

Манай улсад С вирүст архаг хепатитийн шинэ эмийн эмчилгээ ажилттай нэвтэрч байгаа хэдий ч вирүс хепатитийн оношилгоо, эмчилгээ хурдацтай шинэчилэгдэж байгаатай холбоотойгоор эмч мэргэжилтнүүд шинэ мэдээ мэдээлэл авах, оношилгоо, эмчилгээ, хяналтын талаарх туршлагаа харилцан солилцох, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн тогтмол үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байгаа юм. 

 

Тийм учираас сар бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “ Эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлэг”- ийн 8 дахь удаагийн үйл ажиллагааг хепатитийн С эмчилгээний дараах сэдрэл, вирүсийн дахин халдварлалтын асуудлаар уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтаар вирүс хепатитийн эмчилгээг хийж, хянаж буй эмч мэргэжилтнүүд туршлага солилцох, шинэ мэдээ мэдээлэл авах, эмнэлзүйн бодит тохиолдуулын талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцсан юм. 

Энэхүү арга хэмжээнд дотор, халдварт, резидэнт болон мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж байгаа эмч нар оролцлоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38900
0 эможи
keyboard_arrow_up