ЭМХТ-өөс “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнийг зохион байгууллаа
ЭМХТ нь “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнийг ЭМЯ-ны харъяа УНТЭ, УХТЭ, ШУГТЭ, ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, АӨСҮТ эмнэлгүүд болон Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харъяа дүүргийн эмнэлгийн 54 эмч, эм зүйч нарын дунд зохион байгууллаа.
6 гишүүнтэй 9 баг оролцож, антибиотик эмнээс татгалзах болон хор уршгийг илэрхийлсэн мэндчилгээ, эмийн фармакокинетикийн бодлого бодох, тохиолдлыг үнэлэх даалгавар, багийн гишүүд сэдвийн хүрээнд асуулт, хариулт, олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын үед хэрэглэгдэх антибиотикууд, тэдгээрийн сонголтыг хийх зэрэг мэргэжил, ур чадвар, дадлага шаардсан мэтгэлцээнд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдууллаа.
“Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнд
1-р байр Улсын гуравдугаар төв эмнэлэг
2-р байр Улсын нэгдүгээр төв эмнэлэг
3-р байр Улсын хоёрдугаар төв эмнэлэг тус тус эзэллээ.
Мэтгэлцээн нь:

Мэтгэлцээн нь
- Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын үед антибиотик эмийн сонголт хийх, мэдлэг сайжирсан.
- Эмнэлгүүдийн дунд “Антибиотик эмийн салбар хороо”-ны үйл ажиллагааны тайлангийн илтгэл тавигдаж, туршлага солилцсон .
- Тохиолдлыг үнэлэх, антибиотик эмийн сонголт хийх, татгалзах, мэдлэг, чадвар олж авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.