Агаарын бохирдлын эсрэг ХАМГИЙН ИХ УТААТАЙ ДҮҮРЭГ ХӨДӨЛЖ ЭХЛЭВ

2016 оны 12 сарын 07

СХД-ийн засаг даргын тамгийн газар санаачлан "Энгийн дадлаар эрүүл амьсгалцгаая" уриан дор хэрэгжих "Цэвэр амьсгал" төслийг өнөөдрөөс эхлүүллээ. Энэхүү төслийн зорилго нь Агаарын бохирдлоос үүдэлтэй байж болох өвчлөлөөс иргэдийн мэдлэгийг дэмжих замаар урьдчилан сэргийлэх аргад сурах, эрүүл зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд оршино.

Төслийг дүүргийн ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, JCI Capital ТББ-тай хамтран хэрэгжүүлж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллах юм. Утаанаас болж жирэмсэн эх болон хүүхдүүд эрүүл мэндээрээ хамгийн ихээр хохирч байна. Дүүргийн иргэдээс авсан судалгаанд иргэдийн тал хувь нь утааны хор уршгаас эрүүл мэндээ хамгаалах аргыг мэдэхгүй, санхүүгийн боломж муу гэсэн хариулт өгсөн бөгөөд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах гол арга бол утаанаас хамгаалах маск зүүх нь зүйтэй гэдгийг иргэдийн 40 хувь нь хэлсэн байна.

Гэтэл амьдралд ойр санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр өөрийн эрүүл мэндээ хамгаалах олон арга байгаа. Хамгийн энгийн аргаар эрүүл мэндээ хамгаалах дадлыг дүүрнгийн иргэд, цаашлаад нийслэлийн иргэдэд хэвшүүлэх зорилгоор 3-р сар хүртэл дээрх төслийг хэрэгжүүлэх юм. Юуны түрүүнд нээлтийн үйл ажиллагааны үеэр Өүлэн минж ХХК дүүргийнхээ ЕБС-ийн сурагчдад 6000 маск тараахаа амлаж, дээжээс нь СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэнд гардууллаа.

Энэ мэтчилэн олон шинэ санаачлагууд гарч байгаа бөгөөд НЭМХ-ээс тус үйл ажиллагаанд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллахаа хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38837
0 эможи
keyboard_arrow_up