ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн тасагт нэн чухал дэвшилтэт багаж суурилуулжээ

2016 оны 12 сарын 06

Монголдоо хийлгэх боломжгүй хагалгааг иргэд гадны улсад өндөр өртгөөр хийлгэдэг. Тэгвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд иргэд орчин үеийн өндөр чадалтай оношилгоо эмчилгээний аппарат суурилуулж хүнд хагалгааг дотооддоо хийдэг болжээ. Ингэснээр өвчнийг хугацаа алдалгүй эмчлэх боломж бүрдсэн, эхийн эндэгдэл буурсан гэдгийг албаныхан онцолсон юм.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилүүдэд олон улсын стандарт шаардлагад нийцсэн компьютер томографикийн аппарат эмчилгээ оношилгооны багаж төхөөрөмж суурилуулсны үр дүнд өмнө нь гардаг байсан хүндрэлүүд багассан талаар эмч нар хэллээ. Тухайлбал энэ эмнэлэгт төрөх эхчүүдийг хүлээн авах тасгууддаа хэвтэн эмчлүүлэх, ялангуяа сүүлийн үед Монголд хийдэггүй байсан хүнд хагалгааг амжилттай хийдэг болжээ.

Энэ бол Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалт тодорхой үр дүнгээ өгсний жишээ юм гэдгийг ЭХЭМҮТ-ийнхэн болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд онцоллоо.

-ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн тасагт орчин үеийн багаж суурилуулжээ-

Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Д,Очирбат ЭХЭМҮТ-д ажиллаж, сэтгүүлчидтэй хамтдаа тус төвийн өргөтгөлийн үйл ажиллагаа болон нярайн эрчимт эмчилгээ, цусны эмгэг судлалын тасагтай танилцлаа. Харин төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах үед хийсвэр хагалгаа хийлгэн төрж, хорвоод шинэ хүн мэндлэх торгон мөчийг хамтдаа хуваалцсан юм. Тэрээр  хүний эрүүл мэндэд бусад салбарын оролцоо онцгой ач холбогдолтой байдаг. Ялангуяа эрүүл аж төрөх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зөв мэдээллийг түгээх гүүр нь бол хэвлэл мэдээллийнхэн. Тийм учраас та бүхний оролцоо манай салбарт чухал гэв.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр: "Ерөнхийдөө статистик үзүүлэлт долоо хоногоор хэмжигддэггүй. Зарим болж буй процессыг ойлгохын тулд дор хаяж сараар харьцуулах шаардлагатай байдаг. Оны эхний хагасд эх хүүхдийн эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлт муудсан шинжтэй байсан. Иймээс Эх хүүхдийн салбарын хэмжээнд хэд хэдэн үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Юун түрүүнд маш хурдан нөхцөл байдлын анализыг хийсэн. Үүн дээр ЭХЭМҮТ-ийн эмч судлаачид 15 аймагт очин газар дээр нь нөхцөл байдалтай танилцан ажилласан байгаа. Улаанбаатарын эндэгдэл ихтэй байгаа есөн байгууллага дээр ажилласан. 

-Анагаахын шинжлэх ухаанд 600 граммаас дээш жинтэй төрсөн хүүхэд амьдрах боломжтой гэж үздэг-

ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Ц.Алтантуяа: " Анагаахын шижлэх ухаанд 600 граммаас дээш жинтэй төрсөн хүүхэд амьдрах боломжтой гэж үздэг. Харин Монгол эмч нарын хувьд 650 граммтай хүүхдийг амьдруулаад байгаа. Бидний амьдруулсан 650 гр жинтэй хүүхэд одоо 2 нас хүрч байна даа. Энэ тасаг маань 25 ор хүлээн авах хүчин чадалтай. Нийт таван эмч дөрвөн ээлжийн сувилагч нартай ажиллаж байна. Энэ төвд цусны өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн хавдрын эдгэрэлтийн хугацаа түргэвчлэх, хөнгөвчлөх эмчилгээ хийж байна. Түүнчлэн энэ төвд хүүхдийн төрөлхийн зүрхний цооролтыг эмчлэх, чөмөг шилжүүлэн суулгах зэрэг томоохон хагалгааг хийдэг болсон" гэв.

Эрүүл мэндийн салбарт гарч буй бас нэг баяртай мэдээ нь эхийн эндэгдэл буурсан үзүүлэлт юм. Мөн дутуу төрсөн нярайг эмчлэх хамгийн сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр шинэчилсэн байна. 

Ийнхүү Монголын Эрүүл мэндийн салбар ялангуяа ЭХЭМҮТ-д эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн бодлогын ажлууд зорилгодоо хүрч, үр дүнгээ өгч эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38786
1 эможи
keyboard_arrow_up