Үндэсний хэмжээний салбар дундын зөвлөлдөх уулзалт боллоо

2016 оны 12 сарын 06

“Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөрийн тогтвортой байдлыг баталгаажуулах ажлын хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ, БСШУСЯ, НЗДТГ, НИТХ, НЭМХ, НЭМГ, МХЕГ, НМХГ, Ус сувгийн удирдах газар, Ус үндэсний хороо, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, НБГ, ОБЕГ, АШУҮИС, ШУТИС зэрэг төрийн болон төрийн бус, ОУ-ын байгууллагууд, 21 аймгийн төлөөллийн нийт 150 гаруй хүнтэй үндэсний хэмжээний салбар дундын зөвлөлдөх уулзалт Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс 2012 оноос эхлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хот суурин газрын 2 ус хангагч байгууллага, жижиг суурин газрын 6 байгууллагуудад “Усны аюулгүй байдал” хөтөлбөрийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар хот суурин газрын 22 ус хангагч байгууллага (нийслэл, 21 аймгийн ус хангагч байгууллага), жижиг суурин газрын 23 байгууллага (Дорноговь аймгийн 14 сум, Өмнөговь аймгийн 7 сум, Дорноговь аймгийн Алтанширээ сумын эрүүл мэндийн төв, Нийслэлийн Найлах дүүргийн 109-р бага сургууль) болж өргөжиж 1 сая 900 гаруй хүн ам уг төлөвлөгөөний үр ашгийг хүртээд байна.

Ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр манай яамнаас зохион байгуулж байгаа ажлыг байнга дэмжиж ирсэн Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Нийгмийн эрүүл мэндийн, Барилга архитектурын сургуулийн төлөөлөл болж хүрэлцэн ирж ач холбогдол өгч байгаад хувиасаа талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр Монгол улсын усны аюулгүй байдлын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх түншлэлд байгууллагаар идэвхи зүтгэлтэй ажиллаж, хүн амыг аюулгүй ундны усаар хангахад салбар дундын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, мэргэжлийн манлайлалтай ажилласан байгууллага хамт олныг алдаршуулан өргөмжлөл гардуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38777
0 эможи
keyboard_arrow_up