Томуу өвчин халуун хэмд устда
Томуу, томуу төст өвчний идэвхжилт өндөр байгаа энэ үед ихэвчлэн бага насны хоёр хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна.
Эмнэлгүүд ачаалалтай ачаалалтай ажиллахын сацуу томуугийн эсрэг вакциныг саяханаас хийж эхлээд байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс томуугаас сэргийлэх зөвлөмж гаргажээ.
Томуугийн верус нь халуун хэмд устдаг тул аль болох халуун хоол цай хэрэглэхийг санал болгож буй. Хэрвээ өвчилсөн тохиолдолд аль болох гадагш гарахгүй гэртээ байж, бүрэн эдгэртэл ажил, хичээлдээ явахгүй байхыг эмч нар зөвлөдөг. Мөн зөвхөн хүүхэд гэлтгүй эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн эрүүл мэндэд анхаарал тавих нь чухал. Энэ амьсгалын замаар дамжих халдварыг үр хүүхдэдээ тусгахгүй байх нэг арга зам юм.