Хүний нөөц, байгууллагын хөгжил сургалтын үр дүнгийн тайлан уралдаан боллоо

2016 оны 12 сарын 05

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Рафаель интернешнл ТББ, ORP институт хамтран хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн мэргэжилтнийг чадвахижуулах төслийн үр дүнг тайлагнах “Хүний нөөц,  байгууллагын хөгжил сургалтын үр дүнгийн тайлан, уралдаан” 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Бишрэлт зочид буудалд боллоо. Уг үйл ажиллагаа нь Эмнэлгийн мэргжилтнийг чадвахижуулах төслийн хүрээнд байгууллагын соёлыг шинэчлэх, байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг бий болгох зорилгоор зохион байгуулсан сургалтуудын үр дүнг тайлагнах, байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн, хэрэгжүүлсэн ажлуудыг дүгнэн шидлэг баг хамт олныг сонгон шалгаруулах, байгууллагад өөрчлөлт шинэчлэлийг удирдан бусдыг манлайлсан баг хамт олныг дэмжин урамшуулах нийт эрүүл мэндийн салбарт үлгэр дуурайл болгох зорилгоор амжилтыг тэмдэглэн түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм. Сургалтад Баянзүрх дүүргийн  Эрүүл мэндийн нэгдэл, Сүхбаатар дүүргийн  Эрүүл мэндийн нэгдлүүдээс бэлтгэгдсэн сургагч багш нар, Баянзүрх, Сүхбаатар  дүүргийн  Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт дарга нар, Дархан –Уул аймгийн өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нар нийт 100 орчим хүн оролцлоо. Тайлан уралдааныг нээж ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ORP институтын гүйцэтгэх захирал Юу Хе Жи нар үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38739
0 эможи
keyboard_arrow_up