ДЭМБ-ын суурин төлөөлөгч Оюутны эрүүл мэндийн төв дээр ажиллаа

2016 оны 12 сарын 05

“Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Суурин төлөөлөгч Др Су Нюунт У “Оюутны эрүүл мэндийн төв” дээр ажиллалаа.

НЭМХ, ГБХЗХГ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс эхлэн зохион байгуулагдсан “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны сургалт, сурталчилгааны нэг хэсэг болох ШУТИС-ын 3-р дотуур байр болон 1000 оюутны дотуур байранд байрлах “Оюутны эрүүл мэндийн төв”-д ажиллалаа. Энэхүү аяны хүрээнд “БЗДХ-аас хэрхэн сэргийлэх”, ЭМ, БСШУС, ХНХ-ийн 3 сайдын хамтарсан “Хөдөө орон нутгаас суралцаж буй оюутан, залуучууд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн авах”, Эрүүл мэндийн даатгалд хамрагдах талаар сургалт, сурталчилгааны материал болон мэдээллийг хүргэж байгаагаараа онцлог юм.

Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Оюутны эрүүл мэндийн төв”-ийн үйл ажиллагаа, бодит байдал, тулгамдаж буй асуудалтай танилцан, цаашид шийдвэрлэх талаар ярилцаж, оюутан залууст зөвлөгөө өгснөөр өндөрлөлөө.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38738
0 эможи
keyboard_arrow_up