ХӨСҮТ-ийн томуугийн ВАКЦИН эрэлт ихтэй байна

2016 оны 12 сарын 05

Томуу, томуу төст өвчөөс сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд энэ долоо хоногоос хийж эхлээд байна.  ХӨСҮТ-д 10 сарын дундуур вакцин ирнэ гэж байсан ч нэлээн хойшилж ирсэн юм. Энэ удаад 33.000 тун вакцин ирснээс 15,000 төгрөгөөр хүссэн иргэдийг хамруулахаас гадна нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын голдуу 86 цэцэрлэгийн 23 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хийх шийдвэр гарсан. Удахгүй дахин 44.000 тун вакцин ирэх юм байна. Сайн дураар хийлгэх томуугийн вакцины талаар ХӨСҮТ-ийн Амбулаторийн сувилагч Б.Нарантуяагаас тодрууллаа.

Ханиаднаас сэргийлэх вакцин тариулахаар хүүхдээ хөтлөн ирж байгаа эцэг эхчүүдийн цуваа тасрахгүй байна. Өдөрт хэдэн хүнд үйлчилж байна?

-Эхний өдөрт л гэхэд 600 хүн,дараагийн өдөр 465 хүн ирсэн. Одоогоор хоёр кабинетаар хийж байгаа ч ачаалал маш их байна. Мэргэшсэн вакцинатор сувилагч нарыг дайчлан хийлгэж байна.

 Энэ удаагийн вакцин хаанаас ирсэн бэ? Ямар давуу талтай вакцин вэ?

-Францаас орж ирж байгаа маш сайн вакцин. А, Б хүрээний H1N1, Н3N2 гэсэн олон хүрээний вирусээс хамгаалах өргөн хүрээний вакцин. Ноднин Солонгосоос орж ирсэн.

Хувийн эмнэлэгт томуугийн вакцинийг 75,000 төгрөгөөр хийж байна. Улсын эмнэлгийнх ямд болохоор чанарт нь эргэлзэх хүмүүс бас байгаа байх

ДЭМБ-ын зөвшөөрлөөр орж ирж байгаа, улс бодлогоор иргэдээ дархлаажуулалтад хамруулах үүднээс оруулж ирсэн учир хямд хийгдэж байгаа.

 Томчууд ч бас хүүхэдтэйгээ хамт хийлгэжбайгаа харагдаж байна. Дийлэнх нь мэдээж бага насны хүүхдүүд байгаа байх?

-Бага насны хүүхдүүд голдуубайгаа ч настай хүмүүс бас их ирж байна. 

Вакцин хийлгэхгүй байх ямар заалт байна?

-Өндөг, тахианы махнаас харшилтай, сүүлийн нэг сар вакцинд хамрагдсан хүмүүст хориглож байгаа. Вакцин хийлгэсэн хүүхдүүдийн хувьд эцэг эх нь дааруулахгүй байх, шингэн бүлээн зүйлийг сайн уулгах шаардлагатай.

 


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38720
0 эможи
keyboard_arrow_up