Монголын Залуучуудын Холбоо "Алтан гарт эмч” үйл ажиллагааг зохион байгуулна

2016 оны 12 сарын 03

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг залуу эмч нарынхаа  хөдөлмөрийг үнэлэх , эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор оны шилдэг залуу эмч шалгаруулахаар болжээ. Тодруулбал, Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар анх удаа оны шилдэг залуу эмч шалгаруулах “ Алтан гарт эмч” ёслолын ажиллагааг 2016 оны 12 сарын 09-нд зохион байгуулахаар болсон байна.

Оны шилдэг залуу эмч нарыг уламжлалт, мэс засал, Дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, Лаборатори, нүүр ам судлал, Сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэхчилэн 34 номинацаар шалгаруулах аж.

Нэр дэвшиж буй эмч нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх гэх шалгуур болзлыг хангасан байх юм байна. Шилдэг эмчийн материалыг 2016 оны 12 сарын 06-ыг хүртэл МЗХ-ны байранд хүлээн авах бөгөөд эмнэлгүүд салбар тус бүрт эмч нараа тодорхойлон ирүүлж болох аж.

Нийт нэр дэвшигчийн дотроос 68 эмч хоёрдугаар шатанд шалгарч, шалгарсан оролцогчдоос номинаци тус бүрээр “Оны тэргүүний эмч”-ийг тодруулж, Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналаар  шагнах нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38705
0 эможи
keyboard_arrow_up