ДОХ-ын шинжилгээ үнэ төлбөргүй хийж байна

2016 оны 12 сарын 01

Бэлгийн идэвхтэй амьдралтай ангилалд багтах 15-49 насныхан жилд нэг удаа тогтмол ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг эмч нар сануулж байна. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол Монгол Улсад бүртгэгджээ. Харин шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болно гэж гаргасан байна. Учир нь ХДХВ халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард оношлогдоогүй гурван хүн бий гэх тооцоо байдаг аж.

Энэ талаар, ХӨСҮТ-ийн сургалт, мэдээллийн ажилтан Ч.Уртнасан "Монгол Улсын хуульд зааснаар ДОХ-ын эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. Иргэдийн хувьд ямар нэг эрсдэл, халдвар авсан байж болзошгүй гэж бодож л байвал шууд шинжилгээнд орох хэрэгтэй. Гол нь шинжилгээнд тогтмол орж байвал аливаа илрүүлэлт хурдан болно. Эрт үед нь илрүүлбэл эмчилгээ үр дүнгээ өгөх нь өндөр. Тээр жил Камерунаас ирсэн нэг эмэгтэй халдвар авсан хэмээн мэдээлж байсан. Энэ эмэгтэй бол халдвар авсан иргэдээс хамгийн удаан амьдарч байгаа нь юм. Гол нь тухайн эмэгтэй халдвар авсныхаа дараахан нь шууд эмчийн хяналтад орж, эмчилгээ эхэлсэн. Одоо бол бие нь хэвийн, өвдөөгүй. Эмнэлэгт хэвтэж л байдаг, гарч л байдаг. Тэгэхээр гол нь хүн бүр тогтмол шинжилгээнд хамрагддах нь эрсдэлээс өөрийгөө сэргийлэх томоохон алхам юм" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38630
0 эможи
keyboard_arrow_up