Сайн дураараа шинжилгээнд хамрагдахыг уриалж байна
Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш ХДХВ/ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өдөрлөг зохион байгууллахаар болжээ. Тус өдөрлөгөөр ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэд, албан байгууллагын ажилчдад мэдлэг, мэдээлэл олгож, үзлэг, шинжилгээ хийх юм байна.
Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “ХДХВ/ДОХ/БЗДХ-ын өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр ажилчиддаа сургалт явуулж, сайн дурын шинжилгээнд хамруулахыг ЭМТ-өөс уриаллаа. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд илэрч, 2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртгэгджээ.