21 сум түргэн тусламжийн ШИНЭ автомашинтай боллоо

2016 оны 11 сарын 30

Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвөөс хүн амд үзүүлэх яаралтай тусламжийн шуурхай, бэлэн байдлыг хангах түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээнд зориулан 19 аймгийн 21 суманд автомашин гардуулж өглөө.   

 

Эрүүл мэндийн сайдын багцад 2016 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд төсөв тусгагдаагүй тул хуучин автомашинуудаа засварлан өвөлжилтөнд бэлтгэлээ. Нормын хугацаа дууссан 151 сумын эрүүл мэндийн төвийн автомашиныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд  2017 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд 4.2 тэрбум төгрөг тусгагдсны эхний ээлжийн машиныг  өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгч байна. Цаашид шинэ он гараад машины худалдан авалтыг эрт зохион байгуулан яаралтай шаардлагатай газруудыг хангахаар ажиллаж байна. 

Түргэн тусламжийн машиныг хүлээн авч байгаа нь хөдөө, алслагдсан нутгийн ард  иргэддээ түргэн тусламжийг шуурхай, хугацаа алдалгүй хүргэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлс тань амжилт хүсээд  аяны алтан шар зам тань өлзийтэй байхыг холбогдох албаныхан хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38573
0 эможи
keyboard_arrow_up