“Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг улс орон даяар эхлүүлж байна

2016 оны 11 сарын 29

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг. Жилд 180.000 орчим оюутан 100 гаруй их дээд сургууль, коллежид суралцдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд оюутан, залуусын дунд хоол боловсруулах эрхтэн болон бэлгийн замаар халдах халдварын тоо эрс нэмэгджээ.

Иймд өсвөр үе, залуучууд руу чиглэсэн эрүүл зан үйл хэвшүүлэх, төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах нэн шаардлагатай байна.

Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг улс орон даяар өрнүүлж байна. Аяны түүчээ болгож өнөөдөр Монголын Үндэсний Их сургууль, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, “Их засаг” Их сургуулийн оюутан, залууст эрүүл мэнддээ хэрхэн анхаарах болон Эрүүл мэндийн даатгалд хамрагдсаны ач холбогдлын талаар холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38541
0 эможи
keyboard_arrow_up