Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд Аудит хийх 2 хоногийн сургалт эхэллээ

2016 оны 11 сарын 28

Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд (УАБТ) аудит хийх 2 хоногийн сургалт өнөөдөр ЭМЯ-д эхэллээ. "УАБТ-ний хэрэгжилтийн хүрээнд аудит хийх үндэсний чадавхийг бүрэлдүүлэхийг чухалчилсан цөөн улс орнуудын нэг нь манай улс юм. Уг төсөл нь 2012 оноос эхлэн хэрэгжиж байгаа юм .  Иймээс ч ДЭМБ энэ сургалтанд ач холбогдол өгч дэмжиж байна,"гэдгээ ДЭМБ-н суурин төлөөлөгч  Др Су Нюунт У онцоллоо. Уг сургалтанд улсын хэмжээний нийт 65 мэргэжилтэн оролцож байна.  "УАБТ-г боловсруулж, ажил хэрэг болгоход чин сэтгэлээсээ, маш их санаачилга, эрч хүч, хүсэл эрмэлзэл гаргаж ажилласан Монголчууд та бүхнээрээ би бахархаж явдаг," гэж сургалтын багш, ДЭМБ-ын УАБТ зөвлөх, 2014 оноос Монголд ирж УАБТ-г нэвтрүүлэх үйл ажиллагааны зөвлөхөөр ажилласан Жон Дэннис хэлэв . Тэрээр, УАБТ гэдгийн цаана хэрэглэгчдэд өвчин үүсгэгч нянгүй, хүнд металгүй, нэг үгээр хэлбэл, аюулгүй ус хүргэхийг эрхэмлэсэн ажил гэдгийг хэлэв . Хуучин тогтолцоо нь ус түгээлтийг л анхаардаг байсан бол УАБТ гаргаж ажилласнаар ниймгийн эрүүл мэндийг ус түгээлтийн тогтолцоонд анхаарч ажиллах бололцоотой болж тэрээр тайлбарлав. Ийнхүү олон салбар хоорондын хамтын ажиллагааг шаардсан ундны усны аюулгүй байдлыг Монгол орны аль ч өнцөг буланд хангах, том ажил амжилттай өрнөж байна. УАБТ-ийн тогтвортой байдлыг баталгаажуулах үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт ирэх Лхагва гарагт болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38507
0 эможи
keyboard_arrow_up