НЭМХ-өөс эмч, оюутны асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулав

2016 оны 11 сарын 24

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс  хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж, нийгмийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдээр хүн ардад мэдээлэл сурталчилгаа, зөвлөмж сургалт мэдээллийг тасралтгүй зохион байгуулдаг билээ. Энэ ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нд тохиох ХДХВ/ДОХ-ын өдрийг угтан өчигдөр томоохон 17 их дээд сургуулийн эмч, оюутны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, уулзалтыг үр дүнтэй амжилттай зохион байгууллаа.

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих сургалт судалгааны арга зүйн төвийн дарга, АУ-ны доктор Ж.Энхзул ХДХВ/ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, сэргийлэх арга замын талаарх мээдээллийг өгч, 2000 гаруй брошур, комик ном, бэлгэвчийг тус сургуулиудад өгч, мэргэжилтнүүдээр дамжуулан оюутнуудад мэдээлэл хүргэхийг уриалсан юм. Оюутнуудад сургуулиар нь дамжуулж мэдээлэл хүргэх нь маш үр дүнтэй арга бөгөөд их дээд сургуулиуд ч оюутныхаа эрүүл мэндийн байдалд анхаарах цаг хэдийнэ болжээ. Уулзалтад МУБИС, АШУИС, Зохиомж дээд сургууль, УБТДС, Шинэ АУДС, ХААИС, ХСИС, ОИС, Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль, Батлан хамгаалах их сургууль, ЭМШУИС, ЗХДС, Мандах бүртгэл дээд сургууль, ШУТИС, МҮИС зэрэг сургуулийн төлөөлөл оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38440
0 эможи
keyboard_arrow_up